БИДНИЙ ТУХАЙ


“SUBLIME” ХХК нь 2012 онд цэцэрлэгжүүлэлт, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогоор байгаль орчны төлөв байдлын судалгаа., байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.  Манай компани нь байгаль орчны чиглэлээр нарийн мэргэшсэн, олон жилийн дадлага туршлагатай үндсэн 9 ажилтан,  17 шинжлэх ухааны нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, гэрээт зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна. Мөн байгаль орчны судалгаа, үнэлгээний олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, тоног төхөөрөмж, мэдээлэлийн сан, программ хангамжтай. Энэхүү богино хугацаанд манай хамт олон барилга, уул уурхай, үйлчилгээ, судалгаа шинжилгээний салбарт нийт 11 ажлыг, мэргэжлийн байгууллагуудтай хамтран болон бие даан чанрын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Цаашид бид шинжлэх ухааны үндэслэлтэй бодит үр дүнд тулгуурлан, мэргэжлийн өндөр түвшинд чанартай үйлчилгээ үзүүлэх, экологийн тэнцвэрт байдалд бодитойгоор хувь нэмрээ оруулан ажиллах зорилготой.